Тамхины тусгай зөвшөөрөл авч өгөх нэрийдлээр бусдыг залилжээ

img

Өнгөрсөн аравдугаар сарын 27-нд Сүхбаатар дүүргийн дөрөвдүгээр хороо “Эрхболд” гэгч ТҮЦ-ний нөхөр Б-гээс тамхины тусгай зөвшөөрөл авч өгнө хэмээж 65 мянган төгрөг залилсан хэрэг гарчээ. Эл залилагч этгээд нь удаа дараа энэ хэргийг үйлдсэн болохыг цагдаагийн байгууллагаас мөрдөн байцаалтын явцад тогтоосон байна. Тодруулбал, тэрбээр Чингэлтэй дүүргийн тавдугаар хороо “Тэнгис” кино театрын хажуугийн ТҮЦ-ний худалдагч Д гэгчээс, Баянгол дүүргийн гуравдугаар хороо ТҮЦ-ний худалдагч М гэгчээс тус тус тамхины тусгай зөвшөөрөл авч өгнө хэмээн их хэмжээний бэлэн мөнгө залилсан аж.

Хэргийг С.Ууганбаатар гэгч үйлдсэн болохыг Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна. Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

иргэн:
ийм юманд үнэмшиж хууртагдаж байгаа хоосон толгойтнуудыг яалтай билээ. олон юм мэдэх шаардлагагүй юмаа гэхэд ядаж өөрсдийнхөө үйл ажиллагаатай холбоотой хууль журмыг судалж баймаар юм.
2013-11-25