Архангай аймаг шинэ нисэх онгоцны буудалтай болно

Архангай аймагт шинэ нисэх онгоцны буудал барих ажлыг 2014 онд эхлүүлж, 2017 онд ашиглалтанд өгөхөөр төлөвлөсөн байна.
Нутгийн удирдлагууд шинэ нисэх онгоцны буудлыг Цэцэрлэг хотоос 24, Цэнхэр сумын төвөөс 6 км зайд байрлах Эх-Өвөр Хужиртын үзүүр гэдэг газар барихаар төлөвлөөд байгаа аж. Учир нь уг газрыг 1960-аад оны үеэс эрдэмтэн судлаач, нисэхийн мэргэжилтнүүд онгоц нисч буухад тохиромжтой газар хэмээн үзсэн байна. Түүнчлэн, уг газар нь Цэнхэрийн халуун усны жуулчны баазуудыг хүрэхэд 34 км, Шивэртийн рашаан-сувилалд очиход 29 км зайтай гэнэ. Тиймээс гадаад, дотоодын жуулчдад үйлчлэхэд аятай боломж хэмээн үзэж байгаа ажээ.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ