Бусдыг зодож танхайрчээ
Энэ сарын 23-нд Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны ГССҮТ-д бусдад зодуулж гэмтсэн хүн ирлээ гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллага иржээ. Уг мэдээллийн дагуу хууль хяналтынхан шалгахад Хан-Уул дүүргийн 11-р хороо ХААИС-ийн байранд суух 52 настай эрэгтэй Ч-г Баянзүрх дүүргийн 25-р хороонд оршин суух 29 настай эрэгтэй Ж гэгч нь үл ялих зүйлээр шалтаглан толгойд нь цохиж танхайрсан байна. Хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байна.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ