“Ганц дээлтэй” гишүүн

img

Гишүүн О.Баасанхүү Тамхины хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулахаар хууль төсөл боловсруулсан. Уг хууль утаат тамхийг сургуулиас 500 метрийн зайд худалдаана гэсэн заалт байсныг 100 метрийн зайд хэмээн өөрчлөлт орж байгаа. Үүнтэй холбогдуулан Тамхины хяналтын хуулийг санаачлагчдын нэг Н.Эрдэнэчимэг гишүүн эсэргүүцэж байгаагаа мэдэгдэж, О.Баасанхүү гишүүнийг “тамхи үйлдвэрлэгчдийн лоббид өртсөн байна хэмээн”  хэвлэлийн хурал хийсэн билээ.

Хоёр гишүүний хоорондох мэтгэлцээн хэвлэлээр цаашид өрнөхгүй хэмээн О.Баасанхүү гишүүн мэдэгдлээ. Ингэхдээ тэрбээр “ Муу хууль гэж байдаггүй. Харин явцын дунд өөрчлөлт оруулах нь УИХ-ын гишүүний бүрэн эрхийн асуудал. Тамхины хяналтын тухай хуулийг сайжруулъя гээд Засгийн газраас санал авсны төлөө энд тэндгүй орилж, хашгираад, миний хууль, би санаачилсан юм гээд олон юм яриад байгаа Н.Эрдэнэчимэг гишүүнтэй би дахин мэтгэлцэхгүй.  “Ганц дээлт барилдаанч, ганц морьт уралдаанч” гэдэг шиг Н.Эрдэнэчимэг гишүүн Тамхины хяналтын тухай хуулийг өөрийн автор болгох гэж явж байгаатай дахин тайлбар хийж, алтан цагаа үрмээргүй байна” гэлээ.

Н.Нягт

СЭТГЭГДЭЛ БИЧИХ