Төв бассейны дээвэр нуржээ
Одоогоос 28 жилийн өмнө Зөвлөлтийн барилгачид барьж өгч байсан Төв бассейны дээврийн төмөр өнгөрсөн шөнө 00.00 цагийн орчимд нуржээ. Тодруулбал, Усан Спорт Сургалтын Төвийн том бассейны дээврээс зэвэнд идэгдсэн хэсэг төмөр нурж унасан байна. Энэ талаар тус төвийн захирал Г.Арслан өөрийн цахим хуудаснаа бичихдээ “Усан спорт сургалтын төвийн том бассейны дээврээс зэвэнд идэгдсэн хэсэг төмөр нурлаа. Цаашид зөвхөн жижиг бассейнд л сургалт явуулах боломж үлдлээ. 2012.10.05-нд би ажил хүлээн авсан өдрөөсөө л эхлэн хотын удирдлагуудад хандан их засварыг яаралтай хийх шаардлагатай талаар олон удаа албан бичиг өгч, биечлэн уулзаж байсан боловч ямарваа нэг хариу алга” хэмээн бичсэн байна.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ