“Гурван цагийн орчил” тоглолт болно
ҮДБЭЧ маргааш 64 дэх жилийн тоглолтын нээлтээ хийхээр болжээ. Тиймээс тус чуулга 64 дэх жилийн тоглолтын нээлтээ “Гурван цагийн орчил” шилдэг дууны дээжис тоглолтоор хийхээр болсон байна. Тоглолтод АЖ Д.Самбуу, МУГЖ Л.Чулуунчимэг, Б.Сийлэгмаа, С.Эрдэнэцэцэг, Н.Амгалан, МУСТА Б.Батмэнд, Д.Амаржаргал, С.Цогтсайхан зэрэг чуулгын уран бүтээлчид оролцох аж. тэд монголын дууны урлагийн ноён оргил болсон алдарт Н.Норовбанзад, Г.Түмэндэмбэрэл, Б.Ламжав, В.Оросоо, Д.Банзрагч, П.Адарсүрэн нарын танил дотно дуунуудаас сонгон дуулах ажээ. Тоглолт энэ сарын 27, 28, 29-ны 19:00 цагт болно. Харин тоглолтын хэвлэлийн хурал ҮДБЭЧ-ийн тайзнаа маргааш 11.00 цагт болно.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ