Гаалийн байгууллага нээлттэй хаалганы өдөрлөгөө хийж байна
Өнөөдөр Гаалийн байгууллагын нээлттэй хаалганы өдөрлөгөө зохион байгуулж байна. Уг өдөрлөгөөр иргэдэд гаалийн байгууллагын үйл ажиллагаа, хяналт бүрдүүлэлт, мэдээлэл зөвлөгөө өгөх аж. Мөн гаалийн зөрчлийн улмаас хураагдсан эд зүйл зэргийг дэлгэн үзүүлж байгаа юм байна.
Өдөрлөг “Мэдээллийн ил тод байдал, мэдээлэл олж авах эрхийн тухай хууль”-ийн дагуу Гаалийн ерөнхий газрын харьяа бүх гаалийн газар хороод, хилийн боомт, дэргэдэх байгууллагуудад нэгэн зэрэг болж байна.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ