Ундны ус өвчин “бэлэглэсээр”л...
Ус чандмань эрдэнэ. Амьд бүхний эх ус хэмээн монголчууд бид дээдэлдэг. Сүүлийн үед усны нөөцөд хүрэх асуудал дэндүү хурцаар тавигдаж эхлээд байгаа бөгөөд үүнийг шийдвэрлэх шаардлагатай байна хэмээн НҮБ үзэж байна. Дэлхийн нийт хүн амын 60 хувь амьдардаг Азид усны нийт нөөц хүн амын гуравны нэгд л хүрч чадаж байгаа гэх гашуун мэдээлэл бий.
5
Асуудлыг улам бүр хурцдахад хүрээлэн буй орчны өөрчлөлт, хүнсний бүтээгдэхүүний хэрэгцээ нэмэгдсэн зэрэг нөлөөлж байгаа юм. 2050 он гэхэд хүнсний эрэлт хэрэгцээ 70 хувиар нэмэгдэх гэнэ. Тиймээс хөдөө аж ахуй дахь усны хэрэглээ дор хаяж 19 хувиар өсөх бөгөөд ундны усны бараг 90 хувьд сөрөг үр дагавар авчрах юм байна. Энэ тоо эцсийнх биш, учир нь усны хэрэгцээ нэмэгдэж болзошгүй хэмээн мэргэжилтнүүд үзэж байгаа юм.
5
НҮБ-ын дэргэдэх ЮНИСЕФ болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан тооцоогоор дэлхийн хүн амын 89 хувь өнөөдрийн байдлаар усны нөөцөнд хүрч чадаж байгаа боловч баярлах шалтгаан байхгүй. Учир нь 800 сая хүн урьдын адил бохир ус хэрэглэсээр байгаа юм. Өнгөрсөн онд АНУ-ын Анн Арбор дахь Мичиганы Их сургуулийн судалгааны баг ЭМШУИС-ийн судалгааны багийн дэмжлэгтэйгээр Улаанбаатарын гүний усан дахь хүнцлийн хэмжээ тогтоох зорилготой ажиллажээ.
5
Нийслэлийн долоон дүүргийн 129 худгаас авсан дээжийг АНУ-руу илгээж, лабораторийн шинжилгээ хийлгэсэн байна. Шинжилгээгээр хүнцлийн хэмжээ хэвийн гарсан ч давхар харуураар үзэхэд ураны агууламж их нь илэрсэн аж. Дэлхийн дунджаар ундны усны ураны агууламж 1.0 мкг/л-ээс хэтэрдэггүй бол манай нөхцөлд дээрх тоо 4.6-д хүрсэн нь онцгой аюултайн ангилалд багтах хэмжээ юм байна.
5
Энэ талаар Америкийн олон хэвлэлд нийтлүүлэн, тайлангаа ирүүлээд байхад Монголын холбогдох байгууллагууд нүд нь балай чих нь дүлий суусаар л. Уран бол цацраг идэвхит бодис. Гол аюул нь мэдээж хоол боловсруулах замын хорт хавдар. Монголчууд хорт хавдар хэмээх аюулт өвчнөөр хорвоог орхиод байгаагийн гол харанга нь ундны ус биш байгаа гэсэн хардлага өөрийн эрхгүй төрөх боллоо.
5
Хүний, тархийг тэжээгч нарийн судаснууд бараг тал нь таг битүүрсэн байдаг гэсэн. Судас тань цэвэр байвал та залуу байна гэсэн үг гэдэг. Бас хүн хөгшрөхөөр үенүүдийн холбох нэхдэсүүд мөн хатуурдаг, “яс ургадаг”, шохойждог гээд олон асуудал гардаг, энэ ч мөнөөх хатуу усны өнгөр бууж цугларсны гай аж.
4
Бидний крантнаас гарч байгаа ус хаанаас, ямар замыг туулан байж ирдгийг бодож үзье. Жил ирэх тусам ус улам л бохиртож байна. Гол мөрөн рүүгээ бид юу хийж байна?
5
Тариалангийн талбай дээр хичнээн химийн бордоо, шавьж устгах хор цацаж байна? Хүмүүс бидний үйлдвэрлэж байгаа хог хаягдлыг тоолоод баршгүй. Энэ бүхэн газрын хөрсөөр нэвчин гол горхи руу ч, гүний ус руу ч орж байгаа. Мэдээж, чадах чинээгээрээ цэвэрлээд, хлороор ариутгаад бидэн рүү явуулж байгаа.
5
1970-аад он хүртэл усыг хлороор ариутгах нь хоргүй гэж үздэг байсан, харин одоо өөрөөр ярьж байна. Усанд ууссан хлор бусад бодистой нийлэхээрээ хэдэн мянган төрлийн хлор – органик нэгдлүүдийг үүсгэдэг, харин тэр нэгдлүүдийн 80 хувь нь хорт хавдар үүсгэх чадвартай нь тун харамсалтай.
6
Ийнхүү ус бидний гэрт орж иртэл хэдэн км зэвтэй трубагаар явж байгааг бодох хэрэгтэй, замдаа тааралдсан бүхнийг өөртөө шингээгээд орж ирж байгаа шүү дээ. Түүнийг л бид хоол хүнсэндээ хэрэглэж өвчин туссаар л байна. Дэлхийн гадаргын нийт усны хэмжээ 1406 сая шоо дөрвөлжин километртэй тэнцдэг. Түүний өчүүхэн бага хэсэг 123 мянган шоо дөрвөлжин км нь ундны ус юм. Усны төлөө тэмцэл бол амьдралын төлөөх тэмцэл билээ.
5
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ