Жолооч нар хурууныхаа хээгээр хил нэвтэрдэг болно

img

Хилийн боомтын тухай хууль ирэх  оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн хэрэгжинэ. Үүнтэй холбогдуулан  Хил хамгаалах байгууллагын шалган нэвтрүүлэх албаны чиг үүрэг Гадаадын иргэн харъяатын хэрэг эрхлэх газарт шилжихээр болжээ. Тиймээс тус газар нүүрс тээврийн үйлчилгээнд явж байгаа жолооч нар хурууны хээгээр хил нэвтэрдэг болгох гэнэ.

Дашрамд дуулгахад, Гадаадын иргэн харъяатын хэрэг эрхлэх газар Буянт-Ухаа, Замын-Үүд, Алтанбулаг боомт дээр нэг удаагийн виз, Өмнөговь аймгийн Гашуунсухайт, Шивээхүрэн боомт дээр орох визийг шуурхай олгож эхэлжээ.

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ