Уран зургийн галерейн ажилчид захирлаа АТГ-т шалгуулахаар болжээ
Уран зургийн галерейн захирал Н.Батбаатарыг тус газрын ажилтнууд АТГ-т шалгуулахаар болсон талаар эх сурвалж мэдээлээ. Түүний мэдээлж буйгаар “Уран зургийн галерейн захирлаар 2013 оны хоёрдугаар сард томилогдсон, 26 настай Н.Батбаатар нь албан тушаалаа урвуулан соёл урлагийг дэмжих төслүүдийн болон төсвийн мөнгөнд баруун, солгойгүй гар дүрж, хувьдаа завшиж үрэгдүүлэн хариуцсан байгууллагынхаа хэтийн хөгжилд бул хар чулуу болж байна. Уран зургийн галерейд засвар хийлгэх нэрээр 63 сая төгрөг, зургийн сан хөмрөгийг жаазлан шиллэх, хулдаасан хамгаалалт хийнэ гэж 4.9 сая төгрөгийн төсөвтэй ажлыг хадам ээжийнхээ компаниар гүйцэтгүүлсэн гэж “Их Хануйн гол” компанид нийт 73 сая гаруй төгрөг шилжүүлсэн. Гэвч тэр ажлаа галерейн ажилчид, хөлсний хүмүүсээр зургийг гуунд хийх, хулдаасан хамгаалалттай болгох, шиллэх ажлыг хийлгэсэн” гэв.
Үүнийг ЭЦГ-ынхан шалгахад Н.Батбаатар хадам ээж н.Энхцэцэгийнхээ “Их Хануйн гол” гэх компанитай гэрээ байгуулж, 5.3 сая төгрөгийг түрээсийн төлбөр хэмээн данс руу нь шилжүүлснийг тогтоосжээ. Тиймээс тус газрын ажилчид Авлигатай тэмцэх газарт эрүүгийн хэрэг үүсгүүлэн шалгуулахаар болсон байна.
Харин Уран зургийн галерейн захирал Н.Батбаатар уг асуудлыг эрс үгүйсгэж байгаа ажээ.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ