Архангай аймгийн Засаг даргад эрүүгийн хэрэг үүсгэжээ
Архангай аймгийн Засаг дарга бөгөөд аймгийн АН-ын дарга Д.Бат-Эрдэнийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар түүнийг албан тушаал, эрх мэдлээ хэтрүүлсэн хэрэгт сэжиглэж буй гэнэ. Улмаар өнгөрсөн долоо хоногт зарим шаардлагатай гэсэн гэрчүүдээс мэдүүлэг авсан байна.
Д.Бат-Эрдэнэ нь тус аймгийн Засаг дарга болохоосоо өмнө Архангайн багшийн коллежийн захирлаар ажиллаж байсан аж. Тэр үед мөн албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашигласан хэрэгт холбогдон хууль хяналтын байгууллагад шалгуулж байсан ч хэрэг нь хэрхэн шийдэгдсэн нь тодорхойгүй гэж орон нутгийн эх сурвалж мэдээллээ.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ