Хэнтий аймгийн ИТХ-ын даргад захиргааны хариуцлага тооцуулахаар болжээ

img

Хэнтий аймгийн ИТХ-ын дарга С.Пүрэвжавыг өнгөрсөн наймдугаар сараас эхлэн АТГ-т эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан гэх үндэслэлээр шалгаж эхэлсэн билээ. Тодруулбал, түүнийг ИТХ-ын даргын албан тушаалд томилогдсоныхоо дараа буюу энэ оны долдугаар сард Төрийн болон орон нутгийн өмчийн хөр өнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн холбогдох заалтыг зөрчин, албан тушаал, эрх мэдлээ хэтрүүлэн “Лексус” маркийн автомашин 120 сая төгрөгөөр худалдан авсан хэмээн буруутган шалгажээ. Шалгалтын явцад С.Пүрэвжав Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль зөрчсөн нь тогтоогдсон байна. Гэхдээ эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй байсан тул захиргааны хариуцлага тооцуулахаар болсон байна.

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ