Ч.Баттуул 15 хоногийн сахилгад сууна
Анхан шатны шүүхээс 23 жилийн хорих ял сонсоод буй Ч.Баттуул ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангийн сахилгад 15 хоног суухаар болжээ. Тэрбээр давж заалдах шатны шүүхэд хандсан тул хорих ангид хуваарилаагүй байгаа юм.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар анхан шатны шүүхийн шийдвэрийг сонсоод шоконд орж, 461 дүгээр ангид орилж хашгиран эмх замбараагүй байдал үүсгэсэн гэнэ. Тиймээс түүнийг 15 хоногоор сахилгад оруулсан байна.
Ч.Баттуул 2012 оны нэгдүгээр сарын 6-ны өдөр өөрийн багш гэх АНУ-ын иргэн Жон Мартин Кийнийг хөнөөсөн гэдэг. Тиймээс Сонгинохайрхан дүүргийн шүүхээс Ч.Баттуулд 23 жилийн ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэр гаргасан юм.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ