Тува иргэд хил зөрчжээ
Энэ сарын 19-ний өдөр хилийн 0245 дугаар ангийн хариуцсан хэсгээр ОХУ-ын талаас морьтой, буу агссан гурван хүн хил зөрчиж орж иржээ. Тэд ОХУ-ын Тува улсын Мугур Аксы тосгоны иргэд бөгөөд мал хулгайлах зорилгоор манай улсын хилийг зөрчсөн гэдгээ хүлээсэн аж.
Хил зөрчсөн гурван хүний нэг болох Айсович гэх залуу нөгөө хоёроо толгойлон дагуулж ирсэн байж болзошгүй гэнэ. Айсович өмнө нь малын хулгайн хэргээр 2010 онд Увс аймгийн Сум дундын шүүхээс ял шийтгүүлсэн ч тэр үед насанд хүрээгүй, 16 настай байсан учраас биеэр эдлэх ялыг нь хоёр жилээр хойшлуулж байжээ.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ