Өнөөдөр дэлхийн телевизийн өдөр

img

1996 оны энэ өдөр Дэлхийн Телевизийн анхны чуулган /World Television Forum/ болжээ. Энэ чуулганаар энх тайван, аюулгүй байдал, эдийн засаг, нийгмийн хөгжил, соёлын харилцааг өргөжүүлэх зэрэг асуудлаар телевизийн программ солилцохыг улс орнуудад санал болгож уриалжээ.  Чуулган болсон энэ өдрийг  хоёр жилийн дараа буюу 1998 оны 3-р сард НҮБ-ын Ерөнхий Ассамблей Дэлхийн Телевизийн өдөр /World Television Day/ болгон тэмдэглэхээр зарласан билээ.

Манай улсын хувьд телевизийн хөгжил 45 жилийн түүхтэй бөгөөд өдгөө 30 орчим телевиз үйл ажиллагаа явуулж байна. Тэдгээрээс 5 нь орон даяар үндэсний хэмжээнд цацаж байгаа юм. Кабелийн болон орон нутгийн телевизийг оруулбал манайх дэлхийн хамгийн олон телевизтэй орноор шалгарах боломжтой гэнэ.

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ