Х.Хатанбаатар “Дэлхийн шооны холбоо”-г төлөөлнө

img

  Монголын оюун ухааны академийн захирал Х.Хатанбаатар “Дэлхийн шооны холбоо”-ны Монгол дахь албан ёсны төлөөлөгч болжээ. Ингэснээр түүний шүүсэн тэмцээн дээр манай тамирчдын гаргасан амжилтууд дэлхийн чансаанд шууд бичигдэхээр болж байгаа юм байна. Түүний дасгалжуулсан манай оюуны спортын тамирчид дэлхийн болон олон улсын чанартай уралдаан тэмцээнүүдэд амжилт дүүрэн оролцдог билээ. Оюуны спортын зургаан тамирчин энэ сарын 30-нд Англи улсад эхлэх Ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах 22 дахь удаагийн тэмцээнд оролцохоор тун удахгүй тус улсыг зорино. Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ