“Хөөмэйн өнөөгийн байдал” эрдэм шинжилгээний хурал болж байна

img

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Салхиар дуулагч” хэмээх Монгол туургатны хөөмийн анхдугаар уралдаан уржигдар эхэлсэн.

Тус уралдаанд Буриад, Халимаг, Тува, ӨМӨЗО зэрэг орноос тус бүр хоёр гоцлол хөөмийч, нэг хамтлаг оролцож байгаа. Уралдааны шалгаруулалт хоёр өдөр Улсын филармоний их танхимд болсон. Өнөөдөр Хөгжим бүжгийн коллежид танхимд “Хөөмэйн өнөөгийн байдал” сэдвээр эрдэм шинжилгээний бага хурал болж байна.

Хөөмий нь ЮНЕСКО-д манай улсаас гаралтай гэж бүртгэгдсэн. Тэр ч утгаараа бид дэлхий дахинаа энэ түүх соёлоо сурталчилах үүрэгтэй. Гэхдээ зөвхөн өөрсдөө хөгжүүлээд, сурталчилаад явах биш, хөөмэйн урлаг тархсан улстай хамтрах нь илүү үр дүнтэй гэж зохион байгуулагчид нь үзэж байгаа юм.

ССАЖЯ дэмжиж ажиллаж байгаа ба шагналын сан нь 18 сая төгрөг. Монгол дархны ур шингэсэн цом, медаль хийлгэсэн ба тэргүүн байрыг 5000 ам.доллар дагалдах бол гоцлол болон хамтлагийн төрлийн нэгдүгээр байрын эздийг тус бүр 2000, удаах байруудыг 1000, 500 ам.доллараар шагнахаар болжээ.

Энэхүү наадмын гала тоглолт маргааш 15:00 цагт Соёлын төв өргөөнд болно.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ