Сэтгэлийн тус

img

Хүмүүн бидэнд жаргал, зовлон хонины ээлж шиг ирдэг билээ. “Хүн хүнийхээ хүчинд, загас усныхаа хүчинд амьдардаг” нь хорвоогийн жам. Бусдын тусыг  хүртэлгүй дан өөрийн хүчээр дүүлж цойлж яваа хүн энэ ертөнцөд байхгүй шүү дээ. Өгөө, аваа тэнцэж байдаг энэ хорвоод өгөх туслах сэтгэлээ хав даран нуучихаад, авах завших хүсэлдээ дийлдэж шуналын хорлолд идэгдсэн хүмүүс ч бий. Тэдний хэрэг хоромхон зуур бүтэх боловч хойших хэрэг нь үл бүтдэг хатуу жамтай.  Хүмүүст туслах тусч сэтгэлтэй байна гэдэг нь хүнээрээ байгаагийн  хамгийн сайхан өнгө төрх. Хүний эрхэм нандин чанарууд дотроос өгье туслая гэсэн өгөөмөр сэтгэл нэн буянтайд тооцогддог билээ. “Өрөөлд тусалснаар өөрт буян хурж, амны хишиг арвижна” гэж монголчууд бэлгэшээдэг.  Монголчууд алсыг бодвол аминд тустай, өрөөлийг бодвол өөрт тустай, холыг бодвол хожимд тустай гэж ярьдаг нь зүгээр ч нэг үг биш аж.  Саяхан хүү маань ээждээ “Аяга сүүний хариу” хэмээх сайхан өгүүллэг уншиж өгөөд намайг уйлуулчихав. Энэхүү өгүүллэгт:

6

Хорвард сургуулиасаа ирээд л ямар нэг юм худалдаж өл залгахаар явдаг байлаа. Мэдээж түүний зарах юм хүмүүст тийм ч хэрэгтэй биш болохоор тэр бүр амжилттай биш. Өнөөдөр тийм азгүй өдөр ажээ. Өлсөж ядарсан хүү аргаа барж айлаас идэх юм гуйхаар шийдэж нэг хаалга тогшвол үе тэнгийн хөөрхөн охин хаалга тайлав. Ичиж зовсон Хорвард идэх юмны оронд ус гуйлаа. Харин охин бүхнийг ойлгож байсан тул аяга сүү авчирч өглөө. Хүү сүүг удаан уугаад хармаандаа байгаа юунд ч хүрэхгүй 10 центээ тэмтрэн хэдийг төлөх вэ? гэхэд охин “Хэрэггүй ээ. Ээж минь хийсэн сайн үйлийнхээ төлөө мөнгө авахгүй байх ёстой” гэж сургасан юм гэжээ. Хорвард чин сэтгэлээсээ талархал илэрхийлээд явлаа.Он жилүүд урсан өнгөрч Хорвард бага сургууль, лицей, их сургуулиа төгсчээ. Цаг хугацаа урссаар л. Алдартай Жонс Хипконсын их сургуулийн доктор Хорвард Келлигийн удирддаг эмнэлэгт нэгэн хүнд өвчтөн иржээ. Бусад эмнэлэг эмч нар эмчлэх байтугай оношилж чадаагүй аж. Доктор Хорвард өвчтөний тухай танилцахад бага нас нь өнгөрсөн танил тосгон бас мартаагүй нэр. Өвчтөний өрөөнд үзлэг хийхээр орвол яг мөн. Олон жилийн өмнө өөрт нь усны оронд сүү өгсөн тэр сайхан сэтгэлтэй охин мөн байлаа. Харин өвчинд шаналсан эмэгтэй Хорвардыг хэрхэн таних билээ? Доктор Хорвард түүний төлөө бүхнийг хийжээ. Эцэст нь бүсгүйн амь нас аврагджээ. Эмчилгээ дуусч эмнэлгээс гарах өдөр тэр эмэгтэйн эмчилгээ хагалгаа үйлчилгээний зардал 10 000$ болсныг батлуулахаар докторт авч очвол Хорвард төлбөрийн хуудсан дээр ямар нэг юм бичээд эмэгтэйд аваачиж өгөхийг хүсэв. Ийм их эмчилгээ, асар их төлбөртэйг мэдэх эмэгтэй айж санаа зовсоор дугтуйг задалвал,  “Олон жилийн өмнө “Нэг аяга сүүгээр төлсөн.” Доктор Хорвард гэсэн гарын үсэг байжээ”. Тийм ээ, хүний сайхан сэтгэл, хүнлэг тусч чанар юугаар ч орлуулашгүй ариун нандин зүйл билээ. Нөхрийн хэрэг бүтвэл өөрийн хэрэг бүтнэ” гэж монголчууд ярьдаг. “Өөрийгөө бодох хамгийн шилдэг арга бол нөхрийг бодох, бусдыг бодох юм“ гэж нэг алдартай хүн хэлсэн байдаг. Нөхрийг хэдий чинээ бодож чадна, тэр хэмжээгээр өөрийн ажил хэрэг бүтэж байдаг. Үүнийг ойлгохгүйгээр манайхан хамгийн түрүүнд өөрийгөө л бодож, хувиа хичээдэг сул тал бий. Өөрөө сайхан сэтгэлтэй, бусдад тусалж байвал өөрийн хэрэг аяндаа бүтдэг учиртай.

6

Амжиж чи өөрөө алдрын зэрэгт хүрсэн бол

Аз жаргалын хаалгыг бусаддаа нээж өг...” хэмээх агуу найрагч О.Дашбалбарын шүлгэнд ч байдаг. Тийм ээ, та бид хэн нэгэндээ тусалж чадах зүйлээ үл харамлан аяга сүүний хариуг санаж явъя. “Санаж явбал бүтнэ. Сажилж явбал хүрнэ” гэдэг энэ ажээ.

6

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

F U:
F U
2024-11-28
Болорма:
Их сайхан үгтэй юм
2024-09-05
Энххүслэн:
Үнэхээр сайхан өгүүллэг байна . Янзтай болсон байна ах .
2024-05-23
Ану Үжин:
Би энүүгээр esse бичлээ гоё болж
2024-05-17
Anu ujin:
Гоё
2024-05-17
Отгончимэг:
Сайхан өгүүллэг байна
2024-03-21
Дүүрээ?:
Үнэхээр гоё болжээ баярлалаа
2023-05-28
Олиёо:
Хахаха ыгай?
2023-05-23
Олиёо:
Эшшту ыгай йлий ми ыгж йлшшыхс
2023-05-23
Чимгээ:
Маш гоё бичсэн байна баярлалаа?
2023-05-23
оыобрбр:
отбобибиббттөоөобтблөөт
2022-09-07
үлиүү:
эшшту ыйшхйи ыуэаулшши гяггжэ ыуч мбйа
2020-04-04
ял:
ыгай йлйй бггайш мр ыгж йлшшыхс
2020-04-04
Олиёо:
Хахаха ыгай?
аүтү:
ял ыгай йлйй ыгай ыбй ёхшиш
2020-04-04
буянаа:
surgamjtai zuil bn shuu
2019-05-08
olnoo:
tiimee saihan setgeliin uzuurt suu shar tos gedeg ug bas baidag er ni hun huniig hairlaj baij ooriigoo hairluulna .unen yum bichjee.bas hun helehees naash tsaas chihihees naash gedeg shig eniig un*d humuus ch bas bu*d tuslah setgel ni orgiloh baihaa goe yum bichsen bna bayrlalaa surgamjtai yum bna
2013-11-21
отгоо :
сайхан сургамжтай нийтлэл байна амжилт
2013-11-21
az jargal:
az jargal dergej baij
2013-11-21
ял:
ыгай йлйй бггайш мр ыгж йлшшыхс