“Боловсрол ба мөнгө, чанар, хариуцлага” чуулган болно

img

Энэ сарын 28, 29-нд “Чингис Хаан” зочид буудлын хурлын танхимд “Боловсрол ба мөнгө, чанар, хариуцлага” сэдэвт иргэний нийгмийн үндэсний чуулган болох гэж байна.

Энэ чуулганаар Шинэчлэлийн засгийн газрын дэвшүүлсэн “Зөв монгол хүүхэд” (ном, авъяас гэх мэт дэд хөтөлбөрийн хүрээнд) боловсролын бодлогод хийсэн дүн шинжилгээ, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг боловсролд тэгш хамруулах, боловсролын санхүүжилтийн сүүлийн 20 жилийн байдалд хийсэн судалгааны үр дүн,  Бүх нийтэд боловсрол олгох 6 зорилтын хэрэгжилтийн байдалд хийж буй үндэсний үнэлгээний талаар БШУЯ-аас хийх мэдээлэл, зарим аймгуудад хийсэн Сургуулийн орчныг сайжруулах хамтарсан багийн үнэлгээний дүн зэрэг анхаарал татсан асуудлуудаар оролцогч талуудаас илтгэл мэдээлэл хийгдэж, хэлэлцүүлэг өрнөх аж.

Чуулганд боловсролын ба хүний эрхийн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн, үндэсний болон хэлний цөөнхийн, хүүхэд, залуусын, эцэг эхийн, багш нарын байгууллага, бүлгүүд зэрэг иргэний нийгмийн байгууллагуудаас гадна төрийн болон олон улсын байгууллага, хувийн хэвшил, хэвлэл мэдээллийн салбарын төлөөлөл, судлаачид мөн сонирхсон хувь хүмүүс зэрэг нийгмийн олон талт төлөөлөл болсон 300 орчим хүн оролцох ажээ.

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ