Хүүхэд барьцаалсан хэрэг гарчээ
Энэ сарын 19-нд Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороонд байрлах 83 дугаар сургуулийн орчимд гуравдугаар ангийн сурагч найман настай хүүг барьцаалсан хэрэг гарчээ. Хэргийг хүүгийн ээж О-той хамтран амьдарч байсан 42 настай эрэгтэй П нь үйлдсэн гэнэ.
Хэргийг үйлдсэн этгээд П-г Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн II хэлтсийнхэн түргэн шуурхай ажиллаж үйлдэл дээр нь баривчилжээ. Чухам ямар учраас дагавах хүүгээ барьцаалах болсон нь одоогоор тодорхойгүй байна.
Хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн II хэлтэст шалгаж байгаа ажээ.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ