Хуурамч юань солиулж байгаад баригджээ
Энэ сарын 19-нд Чингэлтэй дүүрэгт байрлах “Найман шарга” валют арилжааны төвд 25 настай эрэгтэй Х хуурамч юань солиулж байгаад баригджээ. Тэрбээр хуурамч 100 юанийг ийнхүү солиулсныг тус төвийн ажилтан мэдэж, цагдаагийн байгууллагад ханджээ. Хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.
Дашрамд дуулгахад, хуурамч юанийг санаатай зарж борлуулсан тохиолдолд Эрүүгийн хуулийн 174 дүгээр зүйлд зааснаар мөнгөн тэмдэгт үнэт цаас, онцгой албан татварын тэмдэгт, хуурамчаар үйлдсэн тохиолдолд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51-250 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх мөнгөөр торгох эсвэл 3-6 сар хүртэл хугацаагаар баривчилах заалттай юм байна. Мөн 2-5 жил хүртэх хугацаагаар хорих ялаар шийтгэдэг ажээ.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ