Ч.Гансүхийн хэрэгт ШШХҮ-ийн шинжээчид сэжигтнээр татагдлаа
Татварын Ерөнхий газрын Хяналт шалгалтын хэлтсийн дарга асан Ч.Гансүхийн хэрэгт Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн /ШШХҮ/ Эдийн засгийн хоёр шинжээч холбогджээ. Тиймээс тэднийг сэжигтнээр татан шалгаж эхэлснийг эх сурвалж мэдээллээ. Гэхдээ ямар учраас шинжээчдийг сэжигтнээр татсан нь тодорхойгүй байгаа юм.
Ч.Гансүхийг их хэмжээний мөнгө авлигад авсан, татварыг нь нуун дарагдуулсан байж болзошгүй гэх үндэслэлээр АТГ-аас шалгаж, өнгөрсөн нэгдүгээр сараас эхлэн цагдан хорьсон юм. Энэ хэрэгт Төсвийн орлогын хураамжийн тасгийн дарга Н.Энхбат, байцаагч О.Бямбасүрэн, Ч.Гансүхийн аав, хүү, эхнэр, нууц амрагийнх нь данснаас их хэмжээний мөнгө илэрснийг хууль хяналтынхан баримтаар тогтоосон гэдэг.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ