Жолооны багш нар дүрмийн шалгалтдаа унажээ
ШӨХТГ-аас Замын цагдаагийн газартай хамтран жолооны курсуудыг шалгаж хийжээ. Уг шалгалтад нийслэл орон нутгийн нийт 150 курсын 400 багш хамрагджээ. Гэвч тэднээс 350 нь дүрмийн шалгалтдаа унаж хангалтгүй дүн үзүүлсэн байна. Харин орон нутагт сургалтын чанар харьцангуй гайгүй байгаа нь ажиглагдсан байна. Тухайлбал, Дархан-Уул аймагт жолооны курсэд суралцагч 350 хүнээс шалгалт авахад 10 нь шалгалтдаа бүдэрчээ. Иймд ШӨХТГ-аас эмх замбараагүй жолооны курсуудын тусгай зөвшөөрлийг эцэслэхээр болсон байна. Учир нь тэд зам тээврийн ослын шалтгаан нь жолооч нарын ур чадвартай холбоотой хэмээн үзэж байгаа аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ