Бразилийг зорих 32 багийн нэр тодорлоо
Ирэх 2014 онд Бразил улсад зохиогдох хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох 32 багийн нэр өчигдөр бүрэн тодорлоо. Уржигдар Европын бүс болон Африк тивээ төлөөлөн оролцох багууд эцэслэн тодорч шилдэг 30 баг бүрдээд байсан. Харин өчигдөр Мексикийн шигшээ Шинэ Зеландыг талбайд нь 4:2-оор хожсоноор дэлхийн аваргад оролцох 31 дэх багаар тодорсон.
1
Иорданыг талбайд нь 5:0-ээр хожсон Уругвайчууд өчигдийн тоглолтод гоолгүй тэнцсэнээр Бразилийг зорих сүүлчийн багаар тодорсон байна. Ирэх зун Бразилд болох ДАШТ-нд өрсөлдөх багуудыг танилцуулъя.
1
Европ: Бельги, Босни, Хорват, Англи, Франц, Герман, Грек, Итали, Нидерланд, Португал, ОХУ, Испани, Швейцарь.
Өмнөд Америк: Аргентин, Бразил, Чили, Колумб, Эквадор, Уругвай
Африк: Алжир, Камерун, Кот-д'Ивуар, Гана, Нигери.
Ази: Австрали, Иран, Япон, Өмнөд Солонгос
Хойд Америк: Коста Рика, Гондурас, АНУ, Мексик.
1
Эдгээр улсын шигшээ багууд “Алтан дагины” төлөө өрсөлдөхөөр шалгараад байна. Бразилд болох ДАШТ-ий хэсгийн сугалаа ирэх 12 дугаар сарын 6-нд болох билээ.
1
Б.Чингүүн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ