Төрсөн эцгээ зодож, хөнөөжээ
Энэ сарын 19-нд буюу өчигдөр Налайх дүүрэгт дахин хүн амины хэрэг гарлаа. Тодруулбал, Налайх дүүргийн хоёрдугаар хороонд амьдрах Сэлэнгэ аймгийн харьяат А өөрийн төрсөн эцэг 60 настай Н-ийг зодож, амийг нь хөнөөжээ. Тухайн үед сэжигтэн А согтууруулах ундаа хэрэглэсэн байсныг цагдаагийн албан хаагчид хэлж байна. Хэргийг Налайх дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ