Уул уурхайн дөрвөн тусгай зөвшөөрлийг цуцалжээ
Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсээс энэ сарын 15-нд дөрвөн аж ахуйн нэгж, байгууллагад олгосон тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох шийдвэрийг гаргажээ. Тодруулбал, 1995 онд Дорнод аймгийн Халх гол суманд “Талст нуур” компанийн Сангийн далай талбайд авсан алтны уурхайн МҮ-014913 тоот тусгай зөвшөөрөл, 2006 онд Увс аймгийн Тариалан сумын нутагт “Уурхай” компанид Бургастайн аманд олгосон МН-011924 тоот тусгай зөвшөөрөл, 2002 онд ШШГЕГ-ын харьяа хорих 406 дугаар ангид Нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг, Ганц худагийн аманд олгосон МҮ-011816 тоот зөвшөөрөл, Өмнөговь аймгийн Цогтцэций суманд Дуулга толгойн ордод олгосон “Морин луу” компанийн МҮ-012631 тоот тусгай зөвшөөрлүүдийг тус тус хүчингүй болгосон гэнэ.
Эдгээр шийдвэрүүдийг Төрийн хяналт шалгалтын тухай хуулийг зөрчсөн гэдэг үндэслэлээр Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын гаргасан 2012 оны улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэн гаргасан гэдгээ тус газраас мэдэгдлээ.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ