Азийн бүсийн тэмцээнд Монголын үсчид багаараа дэд байр эзэлжээ

img

Дэлхийн үсчин гоо сайхны холбооноос Азийн орнуудын дунд Азийн аварга үсчин, гоо сайханч шалгаруулах олон улсын 67 дахь удаагийн тэмцээн энэ сарын 17-19-ний өдрүүдэд Тайланд улсад болжээ. Уг тэмцээнд манай улсаас 10 орчин үсчин оролцсон байна. Тэгвэл тэднээс тав нь мөнгөн медаль, хоёр нь хүрэл медаль хүртжээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар Монголын багыг Монголын үсчин гоо сайхны мэргэжлийн холбоо нь тэргүүн Ж.Довчинсүрэн ахлаж явсан бөгөөд багаараа тус тэмцээний хоёрдугаар байрт орсон гэнэ.

Азийн аварга үсчин, гоо сайханч шалгаруулах олон улсын 67 дахь удаагийн тэмцээнд амжилттай оролцсон монголын баг өнөөдөр 14.00 цагт Чингис хаан нисэх буудалд газардах юм байна.

Дашрамд дуулгахад, Монголын үсчин гоо сайхны мэргэжлийн холбоо нь 2006 оны 4-р сард Дэлхийн үсчин гоо засалчдын холбоонд элсэн орсон юм байна.  Анх  2006 онд Азийн аварга үсчин, гоо сайханч шалгаруулах олон улсын тэмцээнд багаараа 16-р байранд орж байжээ.

Одоогийн байдлаар Монгол улсад мэргэжлийн 6000 орчим үсчин байдаг аж. Гэвч тэднээс мэргэжлийн үсчин тун цөөн байдгыг эх сурвалж мэдээллээ.

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

otgoo:
bayar hvrgie
2013-11-20