Ц.Мөнхбаярыг саатуулах хугацааг сунгажээ
УИХ-ын гишүүн Г.Уянга "Гал үндэстэн" холбооны тэргүүн Ц.Мөнхбаярыг батлан даалтанд гаргах хүсэлтийг өнгөрсөн сарын сүүлчээр гаргасан талаар бид мэдээлж байсан. Тэгвэл эрхэм гишүүний хүсэлтийг Сүхбаатар дүүргийн шүүх хүлээн аваагүй байна.
Учир нь хуулийн дагуу тус Сүхбаатар дүүргийн шүүхэд сэжигтнийг батлан даах хүсэлтээ гаргах ёстой. Харин УИХ-ын гишүүн Г.Уянга тус хүсэлтээ прокурорт гаргаж, өмгөөлчийн хүсэлтэд хүсэлт хавсаргасан гэнэ. Тиймээс энэ асуудлыг хуулийн дагуу Сүхбаатар дүүргийн шүүх хэлэлцээгүй ажээ. Өөрөөр хэлбэл, Ц.Мөнхбаярыг саатуулах хугацааг сунгасан байна. Ц.Мөнхбаяр нар өдгөө Хорих 461-р ангид саатуулагдаж байгаа юм.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ