“Жингүйдсэн” дарга

img

Хангарьд ордны 14 давхарт Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар ярилцах уулзалт болов. Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хамтран зохион байгуулж буй уулзалтад таягаа тулсан, тэргэнцэртэй, нэгнээрээ хөтлүүлсэн хөгжлийн бэрхшээлтэй иргэд иржээ. Шийдвэр гаргагчидтай уулзаж, үгээ хэлэх боломж гарсан учраас зорьж ирсэн нь тэр. Гэвч тэдний зорин байж ирсэн уулзалт хүссэн хэмжээнд нь болсонгүй.

..

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтарч буй нэрнээс цааш хэтэрсэнгүй. Учир нь Э.Бат-Үүлийн багийг төлөөлж ирсэн түүний орлогч Ц.Буяндалай хаана, юунд сууж байгаа мэдэхгүй байгаа бололтой. Уулзалтын эхэнд түүнийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үндэсний чуулганаас хойш хийж хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар мэдээлэл хийнэ гэж танилцуулсан ч мань даргад хэлэх үг байсангүй. “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаар хамтран ажиллах хандлага сайжирсан” гэх учир битүүлэг бөөрөнхийллөөс өөр тайлбар тайлан өгсөнгүй. Чуулганаас хойш юу ч хийгээгүй учраас хэлэх үг олдоогүй ч байж болох. Хэлсэн үг нь албаны хүний гэх итгэлийг төрүүлж чадаагүйтэй адил түүнд хотын орлогчийн намба байсангүй. Албан ёсны уулзалтад оролцож байгаа орлогч дарга дахин дахин орж гаран, утсаар ярьж тогтвортой сууж чадахгүй байсан нь тааламжтай харагдсангүй. Товчхондоо энэ уулзалтыг зорьж ирсэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг тэрбээр үл тоомсорлов. Хотын даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч ийн паанагтаж эхэлсэн уулзалтад хотынхон үнэхээр бэлтгэлгүй байв. Ядаж л хүний бэлтгэж ирсэн илтгэлийг дүрсээр харуулах тоног төхөөрөмж нь ажиллахгүй, нэг танхимаас нөгөө рүү шилжих зэргээр ач холбогдол өгөөгүй нь жижиг зүйлээс харагдах уулзалтын үр дүн харагдсангүй.

.

Нийслэлд нэг өдөрт 1100 тээврийн хэрэгсэл үйлчилгээ үзүүлдэг ч ганц нь ч хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулагдаагүй. Гэтэл Улаанбаатарт 18 мянга гаруй тулгуур эрхтний бэрхшээлтэй хүн бий. Ийм төрсөн заяандаа гомд гэсэн мэт тэднийг хаясан ч асуудал болгон тавьж байгаагаараа чухалд тооцогдох уулзалт байв. Гэвч Ц.Буяндалайгаас эхлээд албаны хүн гэж нэрлэсэн нөхөд хариуцлагатай байж чадаагүйгээс гадна тэдний үгийг ч сонссонгүй. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлыг ярьсан уулзалт, хэлэлцүүлэг өчнөөн болдог ч нүдэнд харагдах ажил өнөөдрийг хүртэл хийгдээгүй нь энэ мэт урагшгүй албатаас болдог байж  ч болох. Өөрөө хэлэх үггүй бол ядаж өрөөлийн үгийг тэвчээртэй сонсох чадвартай байх нь харилцааны энгийн дүрэм гэдгийг сануулах нь илүүц биш бололтой.

.

Хотын дарга аа, таны албатуудын ийм байдал нэг биш удаа харагдсан. Тойрон хүрээлэл чинь хариуцсан ажлаа мэдэхгүй байна уу эсвэл хөгжлийн бэрхшээлтэй учраас тэднийг үл тоомсорлов уу, орлогчоосоо тодруулахад илүүдэхгүй л асуулт.

.

В.Хэрлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

darga nertei humuus ichih heregtei:
end durdagdaad bgaa uildel uneheer unen shuu. nam, ah duu, tanil tal..geh met nereer yu ch medehgui, mergejliin bus humuus mergejliin hunii ajillah yostoi gazart ochchihood iim balai uildel hiigeed suuj bgaa yum. iim dargatai yam, tamgiin gazar, agentlaguud mash olon bgaa., attestatchillaad chaddag, meddeg, hiideg humuus-g ni tomilmoor yum
2013-11-20
анхааруулга :
зөв, сэтгүүлчид бас ичээсэй, төрийн байгуулагад орж ирээд гудамжинд байгаа юм шиг л зан авар гаргаж, болохгүй бол доромжилж бичдэгээ бас больмоор юмаа. арай ч дээ сэтгүүлч хүн байж ийм хачин юм оруулж байх гэж, танай сайт мэдээ оруулахынхаа өмнө мониторинг хийдэггүй юм уу?
2013-11-20
hhhd:
дарга сэтэр зүүчихээд нэг цаг тогтвортой суугаад хуралдчихаж чадахгүй тэнгүүд их юм аа. утсаараа оролдоно, тоглоом тоглоно, худлаа үнэн ач холбогдолгүй зүйл жиргэнэ, гарч орж жорлон орж гүйнэ, анхаарал нь дандаа өөр газар байгаа нь байгаа байдлаас нь илт мэдэгддэг хүмүүс үнэн тэнэг арчаагүй, ажилдаа эзэн болоогүй харагддаг.
2013-11-20
setguulch icheesei:
setguulch gechiheed huwtsaa ch ulgulj chadahgui uhamsar muutai humuus bn lee shdee bi hajuud ni bsan er ni setguulch gd guigeef bgaa heden ailgui ohiduud haana u hj yawaaagaa jinehene meddegui un bn lee barag shaldan ircheed bohi jajilaad er ni yos zui gej bdiimuu icheesei uuriiguu bolowsruul tegeed niigmiig eruuljuul
2013-11-20
kkkkk:
mongonii darga nar orovdoltei.uls oron uragshlahgui bgaagiin uchir ni iimerhuu darga naraas bolj bgaa
2013-11-20
найз нь:
батүүлийн тоирон хүрээлэгчид яг батүүл шиг харагддаг шүү. гоё юм аа. хар шар өнгө, өнгийн хэл ам хүргье.
2013-11-20
tu*e:
odoo tsagiin turiin tu*ediin songodog ji*e.
2013-11-20
chi setguulch mun uu?:
galzuu hunii uvriin temdeglel shig hachin yum bichih yuma!!!! nairuulga zui gej hicheel orj bsan uu? ug songolt geh met zuiliig yarih ch yum bish. shuud.mn site anhaarmaar bna. shuumjleh heregtei zuv gevch setguulchdee chadvarjuulah heregtei bna. iim huneer medee bichuuleheer tanai site yana daa.
2013-11-19
.....:
энэ хотын удирдлагуудын байж байгаа царай нь чадвар нь л энэ дээ.
2013-11-19
зочин:
ийм орлогчдоо ямар арга хэмжээ авах нь сонин байна. цаашдын ажлаа мэддэггүй нөхдүүдэд хойшид том сургамж болог. хөгжлийн бэрхшээлтэй иргэд юманд эмзэг ханддаг тул төрийн албаны хүмүүс ийм хүмүүстэй харьцахдаа илүү хүндэтгэлтэй соёлтой байх хэрэгтэй. бат үүл даргаа үүнийг жижиг зүйл гэж орхиж болохгүй шүү.
2013-11-19
zocin:
uuruu tajg tylsan cagtaal oilgoh teneg bainadaa,erni darga geheer azilaa medehgyi hamraa sehdeg tenegyyd ih baihiin,iim dargiig ogcryylwal taarna
2013-11-19
дүр эсгэсэн:
жинхэн дүр эсгэлт гэж энэ
2013-11-19
зочин:
өө иймэрхүү ажилаа мэдэхгүй найз нөхөд танил тал намынхаа нэрээр мөн мөнгө төгрөгөөр төрийн албанд орсон жингүйдэгчид зөндөө зөндөө ичих булчирхай байхгүй шүү дээ сонгуулын 4 жилдээ бол баталгаатай
2013-11-19
mnll:
tii sh dee orlogchoosoo todruulaaarai
2013-11-19