МАН-ын удирдлагууд мягмар гариг бүр иргэдтэй уулзана
МАН-ын удирдлагууд долоо хоног бүрийн мягмар гаригийн 15.00 цагт Тусгаар тогтнолын ордонд иргэд сонгогчидтойгоо нээлттэй уулзалт хийхээр болжээ. Уг ажлын хүрээнд өнөөдөр 15.00 цагт тэд иргэдтэй уулзахаар болсон гэнэ. Уулзалт, хэлэлцүүлэгт МАН-ын дарга М.Энхболд, Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат, УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд оролцох ажээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ