Тусгай хамгаалалтад ашигладаг гар бууг хилээр нэвтрүүлэхийг завджээ

img

Алтанбулаг хилийн боомтоор энэ сарын 14-нд  ОХУ-ын иргэн Сергей Данзаков 250 ширхэг сумтай хийн гар бууг манай улсын хил нэвтрүүлэх гэж завдсан байна. Түүнийг энэхүү хууль бус үйлдлийг Хилийн 0101 дүгээр ангийн Тээврийн хэрэгсэл шалгах манаанд үүрэг гүйцэтгэж байсан, дэд ахлагч А.Энхбаатар илрүүлэн, саатуулжээ.

Уг хийн гар бууг цагдаа, харуул хамгаалалт зэрэг тусгай хэрэгцээнд ашигладаг юм байна. Сэжигтэн Сергей Данзаков тэдгээр галт зэвсгээ  Т908ВК улсын дугаартай “Истана” маркийн автомашинд нууж явжээ.

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ