Хуурамчаар сунгасан паспортаар хил нэвтрэхийг завджээ
Өнгөрөгч долоо хоногт Улаанбаатараас ОХУ руу зорчиж явсан Монгол Улсын иргэн Н.Сүрэнжав гэгч Е-0577855 дугаартай паспортын сунгалтын тамга, гарын үсгийг хуурамчаар үйлдэж, хилээр нэвтрэх гэж байсныг Хилийн 0101 дүгээр ангийн Авто замын шалган нэвтрүүлэн, саатуулжээ.
Тэрбээр гадаад паспорт дээрээ Улсын бүртгэлийн газрын Гадаадад зорчих эрхийн бүртгэлийн хэлтсийн байцаагчдын тамгыг скайнердан хуулбарлаж, эрх бүхий албан тушаалтны гарын үсгийг дуурайлган зурсан байсан гэнэ.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ