Ухаарч амьдрах хорвоо

img

 

Хүмүүн гэдэг ганц амьдрах насандаа хэдий олон зүйл ухаарч чадна төдий чинээ зөв амьдардаг гэж ойлгодог. Мөчөөн тэнцүүлж өндийн хөлд орохын цагт Мөөмөнд нь байсан сүү сэтгэлд нь шингэдэг ижий минь Мөрөөн цувуулж тамгалан, хүн болохын цагт Сэтгэлд нь багтаагүй сүү санчиганд нь гэрэлтдэг ээжий минь ээ” хэмээн Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Гүрбазар шүлэглэсэн байдаг. Их олон зүйлийг ухаарч амжаагүй байтал ижийн минь тас хар үс нь мөнгөн сороор дүүрчихэж. Тэргүүнд нь асар гүн үрчлээ суучихаж. Хүнийг нас, уулыг цас дардаг гэдэг ч наснаасаа арай л эрт өтөлж дээ. Ингэхэд би муу ижийгээ хүний дайтай баярлуулсан билүү гээд бодоход хуруу дарам цөөн бараг баярлуулаагүй юм байна шүү. Гэртээ очиж аяга хар шөл хийж ижийдээ барилаа. Хөлс нь цутгаад жигтэйхэн их баярлаж байна. Хар нялхаас минь өдийг хүртэл халуун хоол цай барьдаг ижийдээ ямар бага хоол хийж өгөө вэ. Үрийнхээ алдааг сэтгэлдээ өмөөрөн нуудаг эх хүний бодол ариухан билээ. Саяхан “Ухаарал” хэмээх сайхан өгүүллэг уншлаа. Эрхэм уншигчидтайгаа хувцаалцъя гэж бодсон юм. Би энэ сургамжит өгүүллэг уншаад нэгийг бодож хоёрыг тунгаасан билээ. Нэг залуу томоохон компанийн менежерийн ажилд орохоор ярилцлаганд оржээ. Компаний захирал залуугийн танилцуулга бичиг баримтуудыг судалж байснаа -Сурч байх явцдаа ямар нэгэн тэтгэлэгт хамрагдаж байсан уу? -Үгүй. -Аав чинь төлбөр төлдөг байсан уу? -Үгүй. Аав минь намайг нэг настай байхад өөд болсон. Ээж л төлдөг байсан. -Ээж чинь юу эрхэлдэг хүн бэ? -Насаараа гэрээрээ хүмүүсийн хувцас угааж мөнгө олдог. Захирал залуугийн булбарай зөөлөн цэвэрхэн гарыг хараад: -Та ээждээ хааяа тусалдаг уу? -Үгүй ээ. Ээж минь намайг сайн сур, хичээлдээ анхаар л гэдэг юм. -За тэгвэл өнөөдөр хариад ээжийнхээ гарыг угааж өгөөд, маргааш ирээрэй... гэлээ. Залуу ч ажилд орох магадлал өндөр байна даа хэмээн баярлаж, орой ээжийгээ гарыг тань угааж өгье гэхэд гайхсан ээж нь санаа зовонгуй гараа өглөө. Ээжийнхээ гарыг угааж зогсохдоо залуу анх удаа л ээжийнхээ гарыг ямар их үрчлээтэй, шарх сорвиор дүүрсэн болохыг анзааран нулимс унагалаа. Энэ л хоёр гар миний төлөө зүтгэж, энэ л хоёр гараар миний ирээдүй төлөгдсөндөө гэж бодохоос өр эмтрэн, залуу тэр өдөр үлдсэн бүх хувцсыг нь ээждээ угааж туслаад, шөнөжин нойр нь хулжсаар өглөө нь залуу захирал дээрээ очлоо. Залуугийн уйлж хавдсан нүдийг анзаарсан захирал: -Өчигдөр орой хариад юу сурав? -Ээж минь байгаагүй бол өнөөдөр энд ингээд зогсож байхгүй байснаа ойлголоо. Өчигдөр ээждээ тусалж байхдаа "Хүн зорилгодоо хүрэхийн тулд яаж хөдөлмөрлөх ёстойг, гэр бүлдээ бага ч болов туслах ёстой"-г ухаарлаа. -Сайн байна. Хүний хийснийг үнэлэх чадвартай, зөвхөн мөнгийг амьдралын зорилго болгоогүй ийм л ажилтан хайж байсан юм гээд залууг ажилд авчээ. Залуу хөдөлмөрч, найрсаг, тусч байж, хамт олныхоо дунд нэр хүндтэй нэгэн болж, компаний ажил ч цэцэглэж эхэлсэн аж. Тийм ээ, алдааны дараа ухаарах биш, алдахаасаа өмнө ухаарч амьдаръя. Ухаарч амьдардаг хорвоод бид аж төрж байна. Ухаарлын наран түмэн олныг ээх болтугай.

5

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

780910:
үнэхээр сайхан өгүүллэг байна. би ээжийгээ алдаад 9 жил болж байгаа.би уншаад нулимс унагаад сууж байна.
2013-11-19
5555:
сайхан сургамжит өгүүлэг байна.ухаарч амьдар залуус минь
2013-11-19
zochin:
yamar saihan uguulleg ve... iim saihan zuiliig l tavij bval da,,, dandaa har baraan zuiliin orond ... uneheer saihan sanagdaj ih zuil bodogdoj bnaaaa......
2013-11-19
uhaarliin naran:
p.naran tovch bgood todorhoi goy niitlel bn. bayarlallaa.
2013-11-18
иргэн:
үнэхээр сайхан бичжээ
2013-11-18
uhaan:
uhaarch l amidarie daa
2013-11-18
tsetse:
saihan ogvvlleg bna bayrlala
2013-11-18