Өнөөдөр “Дэлхийн дутуу төрөгсдийн өдөр"
Жил бүрийн 11 дүгээр сарын 19-ийг олон улсад "Дэлхийн дутуу төрөгсдийн өдөр" хэмээн нэрлэжээ. Энэ өдрийг тохиолдуулах өнөөдөр 13.00 цагт “Алгын чинээхэн минь... яарч төрөхөөс чинь сэргийлье, даарч зутрахаас тань хамгаалья” өдөрлөг Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Эх барих эмэгтэйчүүдийн эмнэлгийн сургалтын танхимд болоох гэж байна.
Дутуу төрөлт нь янз бүрийн шалтгаантай байдаг ч ихэнхдээ стрэсс, агаарын бохирдолоос үүдэлтэй байдаг. Дэлхий дээр жилд 20 сая хүүхэд дутуу төрж, нярайн эндэгдлийн 60-80 хувийг дутуу төрсөн хүүхэд эзэлдэг гэсэн судлагаа байдаг байна.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ