“Invest Mongolia” чуулган Японд болно

img

“Invest Mongolia” хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтыг ирэх арванхоёрдугаар сарын 11-нд “Фронтиер” компани Япон улсын Токио хотод зохион байгуулахаар болжээ. Уг чуулганд Хөрөнгийн биржийн дэд захирал Г.Маруул, "Бридж" группын гүйцэтгэх захирал Л.Даваажаргал, "Эм Си Эс Энержи" компанийн гүйцэтгэх захирал Т.Мөнхтөр, МУИС-ийн багш, судлаач Ч.Хашчулуун зэрэг төр, бизнесийн төлөөлөл оролцох юм байна.

Тэд "Оюутолгой" төслийн дараагийн санхүүжилт Монголын эдийн засагт хэрхэн нөлөөлөх, Монголын ногоон эдийн засагт Япон улс хэрхэн хамтрах, "Эрдэнэс Тавантолгой" болон Монголын бусад компани Токиогийн хөрөнгийн биржид бүртгүүлэх боломж, Монголын Хөрөнгө оруулалтын тухай хууль зэрэг асуудлыг хэлэлцэх ажээ.

Б.Одон 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

монгол хүн:
ногоон эдийн засаг нэрээр олон улсын агро колончлол хүчтэй явагдаж байгааг монголчууд яагаад ухаарахгүй байнаа? хаа сайгүй ой, уул, тал хашаанд баригдаж, ногоон эдийн засаг мод, ногоо тарих, будаа ургуулах нэрээр монголын газар шороо бусдын колони, идэх хоол, хэрэглээг бэлддэг бааз нутаг болж дууслаа. малчид малаа бэлчээх газар хумигдсаар л... монгол монголоороо л баймаар байна...
2013-11-18