Үзмэрүүдийг тусгай фонд руу зөөж эхэлжээ

img

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар өнгөрсөн зургадугаар сард “Байгалийн түүхийн музейн барилга элэгдэж муудсан учир ашиглах боломжгүй гэсэн дүгнэлтийг гаргасан. Тэгвэл тус музейн үзмэрүүдийг өнгөрсөн сараас эхлэн тусгай фонд руу зөөж эхэллээ. Энэ талаар Байгалийн түүхийн музейн захирал Н.Зоригтбаатараас тодрууллаа.

6

-Байгалийн түүхийн музейн үзмэрүүдийг тусгай фонд руу зөөж эхэлсэн гэж сонслоо. Нийт хэдэн үзмэр тус музейд хадгалагдаж байсан бэ?

-Тиймээ үзмэрүүдийг баглаж боогоод тусгай фондод байруулж эхэлсэн. Манай музейд нийт 10 мянгаад үзмэр бий. Тэрийг баглаж фондод байрлуулахад нэг жил шаардлагатай.

6

-Музейн үзмэрийг боож баглана гэдэг дэлгүүрийн бараа савлахтай адилгүй. Баглаа боодол нь хүртэл тусгай, зориулалтынх байх ёстой биз?

-2012 оны арванхоёрдугаар сард ССАЖ-ын сайд багцаасаа манай музейн үзмэрүүдийн баглаа боодолд зориулж, 200 сая төгрөг гаргаж өгсөн. Түүгээр зориулалтын төмөр болон модон хайрцаг, хүндрүүлэгчтэй төмөр шүүгээ, баглаа боодлын материал авч хэрэглэж байна. Мэдээж үзмэрийг боож баглана гэдэг дэлгүүрийн бараа савлахтай адилгүй. Тиймээс өнгөрсөн хавар манай ажилтнууд тусгай мэргэжилтнүүдээр музейн үзмэрийг хэрхэн баглах, шилжүүлэх талаар хичээл заалгаж, тэдний зөвлөмжийн дагуу үзмэрээ баглаж, боогоод фонд руу зөөж байгаа.

6

-Фондын барилга найдвартай юу?

-1989 онд ашиглалтад орсон, 7-8 баллын газар хөдл өлт өд тэсвэртэй, харьцангуй сүүлийн үеийн барилга. Харин Байгалийн түүхийн музейн барилга маань 1956 онд ашиглалтад орж байсан Монгол Улсын ууган музей.  Уг нь Байгалийн түүхийн музейн барилгыг Хөдөө аж ахуйн техникум байгуулахаар 1953 онд барьсан юм билээ. Өөрөөр хэлбэл, анхнаасаа музейн зориулалтгүй.

5

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ