Японы кино өдрүүд эхэлж байна

img

Японы кино өдрүүд өнөөдөр эхэлж, 22-ныг хүртэл үргэлжилнэ. Долоо дахь жилдээ болж буй энэ удаагийн өдөрлөгийг Японы Элчин сайдын яам, Өргөө кино театр болон Япон сан хамтран зохион байгуулж байна.

Нээлтийн үйл ажиллагаа 16:50 цагт болж,  "Бурханы өвчтөний тэмдэглэл" киногоор эхэлнэ. Харин дараагийн дөрвөн өдөрт "Олон өнгө", "Ширээний теннис халуун рашаан", "Ханамизуки та хоёрын хайр зуун жил цэцэглээсэй", "Салхи хүчтэй салхилж байна" киног үзэгчдэд хүргэх юм байна.

Японы аж амьдрал, хэв маягийг тусгасан нийгмийн, анимэ, инээдмийн, хайр дурлал, спортын төрлийн киног "Өргөө 2" кино театрт үнэ төлбөргүй үзэх боломжтой.

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ