ХДХВ-ийн үнэгүй үзлэг өнөөдрөөс эхэлнэ
Дүүргүүдийн алслагдсан хороонд амьдарч буй иргэдийн дунд өнөөдрөөс эхлэн ирэх сарын нэгний өдрийг хүртэл ХДХВ-ийн халдварыг илрүүлэх, явуулын "Сайн дурын зөвлөгөө, шинжилгээ"-ний үзлэг хийгдэж эхэлнэ.
Тодруулбал, өнөөдөр Хан-Уул дүүргийн арванхоёрдугаар хорооны "Био-Асралт" өрхийн эмнэлэгт, Сонгинохайрхан дүүргийн 22, 23 дугаар хорооны өрхийн эмнэлгүүдэд, Чингэлтэй дүүргийн Салхитын "Ундрах ирээдүй" өрхийн эмнэлэгт ХДХВ-ийн халдвар илрүүлэх үйлчилгээг үзүүлэх юм байна.
Харин маргааш буюу энэ сарын 19-нд 10 дугаар хорооны "Амин тус" өрхийн эмнэлэгт явуулын үйлчилгээ үзүүлэхээр болжээ. Мөн Баянгол дүүргийн 22, 23 дугаар хороонд энэ сарын 26, 27-ны өдөр, Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны "Санколл" өрхийн эмнэлэгт 21-ний өдөр, Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны "Нова" өрхийн эмнэлэг, 11 дүгээр хорооны Хонхорын өрхийн эмнэлэгүүдэд энэ сарын 21-нээс арванхоёрдугаар сарын 1-ний хооронд ажиллахаар болжээ. Дээрх өдрүүдэд өглөөний 10.00 цагаас 16.00 цагийн хооронд ирсэн хүн бүрт үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлэхээс гадна бичиг баримт шаардахгүй гэнэ. Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ