Ардын баатрууд хөшигний ар дахь МАНАН болсон нь

img

Төсөв батлагдлаа. Хуулийн хугацаанд ямар нэгэн томоохон зөрчилдөөнгүйгээр шүү. Нэг, хоёрдугаар хэлэлцүүлгийн үеэр өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өслөө, зээлийн дарамт ДНБ-ний 60 хувьд хүрэх нь гэж улиглаад байсан “ардын баатрууд” ус балгачихсан юм шиг нам жимхэн байж төсвийг батлав. УИХ Монгол Улсын төсөвт 2014 оны төсвийн жилд төвлөрүүлэх төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 4 их наяд 676 тэрбум 370.5 сая төгрөг, Монгол Улсын төсвөөс 2014 оны төсвийн жилд зарцуулах төсвийн тэнцвэржүүлсэн орлогод нийцүүлсэн зарлагын хэмжээг 5 их наяд 594 тэрбум 785.9 сая төгрөг байхаар баталлаа. Мөн Монгол Улсын төсвөөс 2014 оны төсвийн жилд улсын төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэх хөрөнгө оруулалт, тоног төхөөрөмж, их засварын зардлын хэмжээг 1 их наяд 143 тэрбум 275.5 сая төгрөгөөр, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу Төсвийн тогтворжуулалтын 2014 оны төсвийн санд хуримтлуулах хөрөнгийн хэмжээг 29 тэрбум 799.6 сая төгрөгөөр батлав. Үзүүлэлтүүдээс хараад байхад улс гэр маань баян болжээ. Юун үнийн өсөлт, бүтээн байгуулалтад зарцуулагдах хөрөнгийн хомсдол. Саруул сайжирч өсөн дэвжих гэж цол өгмөөр төсвийн танилцуулга. Харамсалтай нь цаана нь өчнөөн асуудал нуугдсан хэвээр үлдлээ.

1

Дараагийн үзүүлэлтүүд сэтгэл гонсойлгоно. Ирэх оны төсвийн жилд төсвийн алдагдлыг санхүүжүүлэх эх үүсвэрийг шинээр болон дахин санхүүжүүлэх Засгийн газрын он дамжих 1 их наяд 400 тэрбум төгрөгийн үнэт цаас гаргах, шинээр 289 тэрбум 971.1 сая төгрөгийн Засгийн гадаад төслийн зээл авах замаар санхүүжүүлэхээр тогтов. Мөн ирэх онд Засгийн газрын гаргах баталгааны дээд хязгаарыг 2 их наяд 500 тэрбум төгрөгөөс илүүгүй байхаар тогтсон. Улсын төсвийн 5.6 их наяд төгрөгийн талаас илүү нь ингээд салхинд хийсээд өнгөрөх нь.

1

Дараагийнх нь бүр гоё үзүүлэлт. Ирэх онд төсвийн хөрөнгөөр 2 их наяд 567 тэрбум 529.1 сая төгрөгийн төсөвт өртөг бүхий төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийг санхүүжүүлэхэд 1 их наяд 143 тэрбум 275.5 сая төгрөг зарцуулна. Өмнөх жилийн төсвөөр биелэгдээгүй 200 гаруй обьект дээр энэ тоо хэмжээ нэмэгдэнэ. Хариуцлага тооцогдсон нь нэгээхэн бээрч үгүй. Ахиад баахан нөхдийн ард урд хормойдоо нуусныг татвар төлөгчид халааснаасаа төлөх нь.

1

Төсөв хэлэлцэхээс өмнө нэг сонирхолтой үйл явдал болсон нь Р.Амаржаргал гишүүн төсвийн тухай хуулийн төсөлд эгдүүцсэндээ гишүүнээсээ татгалзах өргөдлөө өгсөн явдал байлаа. Р.Амаржаргал УИХ-ын гишүүнээсээ татгалзах өргөдлөө өгсөн нь МАН-ы хувьд том олз болоод өнгөрсөн гэх улс төрийн дүгнэлт хийхээсээ илүүтэй эдийн засаг маань үнэхээр болохоо больчихоод байгаа юм байна гэсэн мессежийг олон нийтэд өгсөн. Туршлагатай эдийн засагч эрхэм түшээгийн хувьд Төсвийн тодотголыг хэлэлцэх үеэр дахин ийм балай зүйлд хутгалдахгүй шүү гэж анхааруулж байсан нь энэ удаагийн төсвөөс тодорхой харагдлаа даа.

1

Чуулганы танхимд телевизийн дурангийн өмнөх ардын баатрууд хөшигний ар дахь МАНАН болон замхарлаа. Эдийн засаг тун хүндхэн байна гэж судлаачид хэлж байгаа. Гадны экспертүүд ч сануулсаар байхад бүсээ чангалахын оронд энгэр заамаа задгай хаячихаад л тэнгэрийн юм яриад сууж байх юм. Бүхнийг захиран зарцуулж, бүхэнд хүртэх гэсэн энэ нүсэр төрийн тогтолцоо 3 сая хүрэхгүй монголчуудад мөн ч их дарамт болох юм даа. Богд хаант Монгол улсад тавхан яам болоод байсан байхад энэ засагт 16 яам, хэдэн арван мянган төрийн түшмэлүүд байгаад ч нэмэр алга байх юм даа.

1

Н.Бадамжав

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

асуу:
хулгайч хулгайчдаа итгэнэ
2013-11-18
neg tom eserguutsel hiih heregtei bolj dee:
manaihaas busad oron bol uursdiinhuu tuluu ybj chaddag uchraas tsuglaj yrij temtsej chaddag manaihan bol hudluhchgui bas deer ni hudulsun negniigee gazar door ortol idne amjiltand hursen hoino ni toohchgui ideed uugaad suuj baidag muuhai
2013-11-17
hongoroo:
tosov ni nemegdeed l baidag yuo hiij baigaa um buu med
2013-11-17
çî÷èí:
àí áîë ìàí-òàé ÿã àäèëõàí õîã øààðíóóä ãýæ õýëýýä áàéõàä ýñýðã¿¿öýýä ººð ãýýä áàéñàí áààãèéíóóä æààõàí þì îéëãîõ áàéãàà.ìîíãîëûí çàíàëò äàéñàí áîë ìàíæ áèø ìàíàí áîëñîí ø¿¿ äýý.
2013-11-17
ñàðàà:
åð íü òºñ⺺ð ÿàõ þì áý , òýðòýý òýðã¿é òîì÷óóä çàðöóóëäàã þì ÷èíü . ßäàðñàí áèä ÷èíü õîîñîí õîíîæ ñóð÷èõñàí äàà
2013-11-17
çî÷èí:
òºñâèéí òàëààð ÿðèõ þì àëãà . ßàíà äàà àðäóóä áèä ÷èíü
2013-11-17
doogii:
ardczilsan nam yalaad amidral saizirna baih gesen ingeed hecyydlee,erni yamarcz nam bai yalgaa bainuu,jahaw,unuu enhbayr balainuud uursdee awsz iddeg szunaltnuud baisan,yamar cz gesen zam tawiad oron cuucnii hutelber,ulaanbaatariig baatar maani ezentei bolgoh geedl yzeed baina,harin 3saj hyrehgyi ard tymnee gyndaahgyi,zaluusaa aziltai bolgoh,ail byr orlogotoi,ubdwel zaawal zeel awsz beejin jbahgyi emclyyleh yamar sain emcz nar onoszilgoo emneleg haana bn,ene byhniig ard tymniihee eryyl mendiin salbariig uudni tataaszee,anagaahad mungutei bicz czadaltai setgelteigiini elsyyleesei ,szineer barih emnelgyyd cn jasan geed tymen asyydal bn
2013-11-17