Европын холбооны кино өдөрлөг нээлтээ хийнэ

img

Европын Холбооны кино өдөрлөг өнөөдөр нээлтээ хийнэ. Манай улсад дөрвөн жилдээ зохиогдож байгаа уг наадам энэ жил дөрвөн өдөр үргэлжлэх юм. Тус кино өдөрлөгийг  энэ жил “Блакбокс” кино театр болон Глоб интернэшл ТББ хамтран зохион байгуулж байгаа бөгөөд кино наадмаар Европын холбооны Литва, Чех, Герман, Унгар, Грек, Люксембург, Франц, Эстони, Австри, Польш, Дани зэрэг 11 улсын уянгын, инээдмийн, баримтат зэрэг олон төрөл жанрын киног  үнэ төлбөргүй үзүүлэх ажээ.

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ