Татварын байцаагч бүсгүй давж заалдахаар болжээ
Хамтран амьдрагчийнхаа нууц амрагийг онц хэрцгийгээр буюу 75 удаа хутгалж, хөнөөсөн хэрэг өнгөрсөн долдугаар сарын 1-2-нд шилжих шөнө гарсан. Энэ хэргийг үйлдсэн гэмт этгээд болох Ц.Туяад өнгөрсөн аравдугаар сард анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.3, 91.2.12-т зааснаар чанга дэглэмтэй хорих ангид 22 жилийн ял эдлэх шийтгэл ногдуулсан юм.
Тэгвэл түүний өмгөөлөгч болон ар гэрийнхэн давж заалдахаар гомдлоо гаргажээ. Ц.Туяагийн хувьд сэтгэцийн хувьд эрүүл гэж гарснаас ийнхүү ял оноосон юм. Түүний хувьд өмнө нь бас хутга шөвөгний хэргээр тэнсэн харгалзах ял сонсч байсан нэгэн билээ.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ