Монголын жүдо бөхийн холбоо ордонтой болно
Монголын Жүдо бөхийн холбоо өөрсдийн гэсэн ордонтой болох нээ. Тэгвэл уг ордоны шав тавих ёслол энэ сарын 18-ны өдөр буюу ирэх даваа гарагт болох аж. Шав тавих ёслолд Жүдо бөхийн холбооны Ерөнхийлөгч Х.Баттулга болон бусад тамирчид, холбогдох албаны хүмүүс оролцоно.
Жүдо бөхийн ордон Баянзүрх дүүрэгт, "Дүнжингарав" худалдааны төвийн ойролцоо баригдах юм байна.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ