Уран олборлосон гэх мэдээлэл УМБГ-т бүртгэгдээгүй гэв

img

БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Шинь Шинь” хэмээх компани Дорнод аймгийн Дашбалбар сумын нутагт хууль бусаар уран олборлож байсан хэрэг өнгөрсөн жил гарч байсан билээ. Тэдний энэхүү хууль бус ажиллагааг холбогдох байгууллагууд шил тойрон шалгаж байгаа талаар хэвлэлээр бичигдэж байсан. Тус компани Дорнодын Мардайн бүсийн Улааны ордоос хууль бусаар уран олборлож, манай улсын эдийн засагт 110 тэрбум төгрөгийн хохирол учруулсан нь өнгөрсөн жил тогтоогдсон гэдэг. Энэ талаар УМБГ-ын дэд дарга Д.Отгонжаргалаас тодруулахад “Уран олборлосон гэх мэдээлэл УМБГ-т бүртгэгдээгүй” гэв.

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ