Хүүхэд хүчирхийлдэг этгээдийг саатуулжээ
Сүүлийн үед насанд хүрээгүй хүүхдүүд хүчирхийлэлд өртөх явдал буурахгүй байгааг цагдаагийн байгууллага анхааруулж байна.
Тухайлбал, өнгөрсөн сарын 20-нд Төв аймгийн нутаг дэвсгэрт МХГ-ын орчмоос 13 настай Ц, 14 настай Х нарыг үл таних 30 орчим насны эрэгтэй хуурч мэхлэн, автомашиндаа суулган хээр хөдөө аваачин хүчирхийлжээ.
Мөн энэ сарын 9-ний өдөр Төв аймгийн Зуунмод сумын 1-р багын 11-р гудамжнаас 13 настай М-ийг машинтай хүн хууран мэхлэж, хээр аваачин хүчиндсэн хэрэг гарсан.
Үүнийг тус аймгийн цагдаагийн хэлтэс, Эрүүгийн цагдаагийн газар, УМБГ-тай хамтран шалгаж илрүүлсэн байна. Уг хэргүүдийг СХД-ийн 26-р хорооны иргэн, эрхэлсэн ажилгүй, 30 настай эрэгтэй Т гэгч үйлдсэн болохыг олж тогтоон, саатуулан шалгаж эхэлжээ.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ