Таксины жолоочийг хөнөөсөн этгээдийг баривчилжээ
Өнгөрсөн сарын 24-нд СХД-ын 13 хорооны нутаг дэвсгэрт буюу 1-р хорооллын 9-р байрны гадна таксины жолоочийн гүрээнд хутгалан хүнд гэмтээж хэргийн газраас зугтаасан хэрэг гарсан билээ. Тухайн үед хохирогч ГССҮТ-д хүргэгдэн ирсэн ч анхны тусламж авч чадалгүй нас барсан. Тэгвэл энэ сарын 11-нд сэжигтнийг олж саатуулсан байна.
Таксины мөнгөнөөс болж маргалдан улмаар хүний амь хөнөөсөн этгээд нь 26 настай О гэгч болохыг олж тогтоон, саатуулан шалгаж эхэлжээ.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ