Н.Номтойбаярт холбогдох хэргийг прокурорт шилжүүлжээ
УИХ-ын гишүүн Н.Номтойбаярт холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтсээс яллах дүгнэлт үйлдүүлэхээр Нийслэлийн прокурорын газарт шилжүүлжээ. Энэ талаар УМБГ-ын дэд дарга Д.Отгонжаргал "Г.Нямдорж, Н.Номтойбаяр нарт хоёуланд нь олон нийтийн газар танхайрсан гэсэн үндэслэлээр хэрэг үүсгэн, яллах дүгнэлт үйлдлүүлэхээр прокурорын хяналтад шилжүүлсэн" гэв.
Өнгөрсөн есдүгээр сарын 25-наас 26-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах "Le Triskell" хэмээх франц ресторанд УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр хүн хутгаллаа гэх мэдээлэл цагдаагийнханд ирсэн билээ.
Сүхбаатар дүүргийн хэлтсээс Н.Номтойбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар зэвсгийн чанартай зүйл хэрэглэж танхайрсан гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэж, цагдаагийн байгууллагаас өөрт нь албан ёсоор мэдэгдсэн байна.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ