Монголын Тусгай олимпийн хорооноос мэдээлэл хийнэ

img

Монголын Тусгай олимпийн хорооноос өнөөдөр 11.00 цагт Төрийн ордоны одоо Иргэний танхимд мэдээлэл хийнэ.

Тус хороо нь өнгөрсөн есдүгээр сард манай улсад байгуулагджээ. Монголын Тусгай Олимпийн Хороо нь цаашид Олон Улсын Олимпийн Хорооны  зорилгыг эрхэмлэн Монгол улсад оюуны бэрхшээлтэй хүмүүсийг спортоор хөгжүүлж тэдний нуугдмал чадавхийг хөгжүүлэн, эрүүл бие бялдартай, аз жаргалтай, өөртөө итгэлтэй, урам зоригтой тамирчин болоход нь бүхий боломжоор дэмжлэг үзүүлэх аж. Өөрөөр хэлбэл оюуны бэрхшээлтэй хүмүүст төрөл бүрийн спортын сургалт зохион байгуулах, оюуны бэрхшээлтэй хүмүүст зориулсан төрөл бүрийн спортын уралдаан, тэмцээн, олон нийтийн арга хэмжээг зохион байгуулах, оюуны бэрхшээлтэй хүмүүстэй ажиллах мэргэжлийн багш, дасгалжуулагч, сайн дурын туслах ажилтныг сургах, чадавхижуулах, оюуны бэрхшээлтэй хүмүүст зориулсан биеийн тамир, спортын төв байгуулах зэрэг тэдэнд чиглэсэн бүх төрлийн үйл ажиллагаа явуулах юм байна.

Дэлхийн 170 гаруй оронд болох Үндэсний Олимп, Параолимп, Тусгай Олимпийн хороод идэвхтэй үйл ажиллагаа явуулж, Зуны болон Өвлийн Олимпын арга хэмжээг тогтмол зохион байгуулдаг байна. Гэтэл манай улсад Үндэсний болон Параолимпийн хороо л үйл ажиллагаа явуулдаг байсан бөгөөд Г.Ариун гэх эмэгтэй Монголын Тусгай Олимпийн Хороог үүсгэн байгуулжээ.

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ