Ч.Баттуулд 23 жилийн хорих ял оноолоо
АНУ-ын иргэн Жон Мартин Кийнийг хөнөөсөн 25 настай Ч.Баттуулд холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангийн хурлын танхимд боллоо. Тэгвэл Сонгинохайрхан дүүргийн шүүхээс Ч.Баттуулд 23 жилийн хорих ял оноожээ. Харин хэргийн нуун дарагдуулсан гэгдэх Ж.Батчулуун, Д.Отгонбаяр нарт тус бүр хоёр жилийн хорих ял оноосон байна. Ингэхдээ Ж.Батчулууны ял эдлэх хугацааг тодорхой шалтгааны улмаас нэг жилээр хойшлуулжээ.
Түүнийг 2012 оны нэгдүгээр сард манай улсын хилээр орж ирсэн Америк иргэн Жон Мартин Кийнийг хөнөөсөн хэрэгт сэжигтнээр татсан юм.
Тодруулбал, тэрээр Америк иргэнийг зургаан удаа буудаж хөнөөн, цогцсыг нь булсан байдаг. Түүний хэрэг шүүхээс хоёр ч удаа нэмэлт мөрдөн байцаалтад буцсан. Учир нь анхны мэдүүлгээрээ хэргээ хүлээсэн Ч.Баттуул мөрдөн байцаалтын явцад мэдүүлгээсээ хэд хэд буцсан. Тиймээс түүнд холбогдох хэргийг хууль хяналтынхан дахин шалгаж багагүй хугацааг өнгөрүүлжээ.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ