Хуурамч карт ашиглан 12 сая төгрөгийн гүйлгээ хийжээ

img

Монгол Улсын иргэн Б нь Нигери улсын иргэдтэй хамтран гадаад болон дотоодын иргэдийн олон улсын банкны хуурамч картаар их хэмжээний мөнгө завшжээ.

Тодруулбал, иргэн Б нь Нигери улсын гурван иргэнтэй хамтран Монголын цахим картаар үйлчлүүлэгч байгууллагуудын интернэт вэб, сайтаар захиалгын бараа, бүтээгдэхүүн худалдан авах нэрийдлээр “Next plaza”, “Hunnu air” ХХК, “Ньютел” ХХК зэрэг аж ахуйн нэгжүүдээс долоон удаагийн үйлдлээр 12 сая төгрөгийн луйврын гүйлгээ хийсэн байна. Хэргийг Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн илрүүлэн шалгаж байна.

Дашрамд дуулгахад, энэ төрлийн гэмт хэрэг нь хувь хүний төлбөрийн картны туузан мэдээлэл буюу track-г хууль бусаар хуулбарлан авч тусгайлан бэлдсэн картны бэлдэц дээр суулгаж төлбөр тооцоо болон бусад байдлаар ашиглах гэмт хэрэг юм байна.

Тухайлбал, өнгөрсөн оны 4-р сарын 9-16-ны хооронд Малайз, Сингапур улсын 6 иргэн хуурамч 220 ширэг картууд ашиглан өндөр дүнтэй худалдан авалт хийжээ. Мөн оны 5-р сарын 20-22-ны хооронд Украйн улсын 2 иргэн ATM буюу бэлэн мөнгөний машинаас 100 гаран сая төгрөг бэлнээр авсан байжээ. Түүнчлэн, энэ оны 1-р сарын 23-25-ны хооронд Малайз улсын 3 иргэн хуурамч 113 карт ашиглан өндөр дүнтэй худалдан авалт хийж байжээ.

Малайз, Сингапур, Украйн зэрэг улсын зохион байгуулалттай гэмт бүлэглэлүүдээс манай улсад 2012 онд 2 удаагийн давтамжтайгаар нэвтэрч Улаанбаатар хотын томоохон худалдаа үйлчилгээний цэгүүдээс хуурамч карт ашиглан худалдан авалт хийж байсан гэнэ. Дээрх этгээдүүд нь нийт 500,000 ам.долларын төсөв бүхий хуурамч картууд бэлтгэн завдснаас 100,000 гаруй ам.долларын худалдан авалтыг манай улсад хийсэн байжээ.

Харин тус хэргийг үйлдсэн этгээдүүдийг Эрүүгийн цагдаагийн  газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх албаны алба хаагчид хил гарахаас нь өмнө дайчлан баривчилж харьяаллын дагуу мөрдөн байцаах албанд шилжүүлэн өгчээ.

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
монголын зарим залуучууд амар хялбараар амьдрах гэж ийм зүйл хийж байх юм. ажил хийгээч сайн ажиллавал сайхан л амьдрана шүү дээ. шударгаар олсон мөнгө ондоо шүү.
2013-11-15
zochin:
hoorhii doo mongolchuud mini yamar dor oroo ve, afrikiin sarmagchinguudtai hamtarch hulgai hiideg boloo yu daa
2013-11-15
zochin 123456:
hulgaichdiin gariig tairch olond medeelj baival hashiah bh daa
2013-11-15
zochin:
gariig n tairaach ee, hulgaich nariin
2013-11-15