Япон улс 50 сая ам.долларын тусламж үзүүлнэ
Япон Улсын Засгийн газар Улаанбаатар хотын 4-р цахилгаан станцид 50 сая ам.долларын тусламж үзүүлэхээр болжээ. Тодруулбал, тус станцын эрчим хүчний үйлдвэрлэлийн үр ашгийг дээшлүүлэх зорилгоор 50 сая ам.долларын төслийг хэрэгжүүлэхээр болжээ. Үүнтэй холбогдуулан маргааш Гадаад хэргийн яаманд 14.30 цагт хоёр орны Засгийн газрын хооронд солилцох Ноот бичигт гарын үсэг зурах ёслол болох аж.
Ёслолд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж, Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болд, Япон Улсын Засгийн газрыг төлөөлж, Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Т.Шимизү нар оролцох ажээ.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ